card

Рентген оношилгоо

Рентген оношлогоо нь багажийн шинжилгээний хамгийн энгийн бөгөөд эхний шинжлэгдэхүүн, бусад цахилгаан соронзон цацрагийн шинжилгээнүүдийг бодвол харьцангуй өртөг багатай. Одоо үед рентген шинжилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор их ашиглахаас гадна, тодорхой өвчний оношлогоо, ихэнхи өвчний эхний шатны шинжилгээний зорилгоор ашиглаж байна.

Манайх олон жилийн дадлага туршлагатай эмч, техникчийн хамт олон БНСУ-ын Dong-A фирмын сүүлийн үеийн дижитал рентген аппаратаар үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай үйлчилж байна.  Бид дараах нэр төрлийн рентген зургийг чанарын өндөр түвшинд авч оношилж  байна. Үүнд :

  • Бүх төрлийн уушгины эмгэгүүд 
  • Бэртэл гэмтэл 
  • Шүд
  • Ясны сийрэгжилт
  • Хавдар
  • Эрүү нүүрний дэлгэмэл зураг авах

Зөвлөгөө

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах