card

Шүдний кабинет

Хүмүүст өдөр бүр бэлэглэж болох хамгийн сайхан бэлэг бол бидний инээмсэглэл байдаг. Иймд таны хүсэж буй эрүүл сайхан инээмсэглэлийг бий болгоход бид танд туслах болно.

Шүд эрүү, нүүрний эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт,гоо сайхан, мэс заслын эмчилгээгээр ОХУ, Солонгос орнуудад өндөр мэргэшсэн найрсаг эмч хамт олон танд үйлчилж байна.

Бид эмчилгээ үйлчилгээндээ АНУ, ОХУ, Солонгос, Япон зэрэг дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч компаний эм материалаар орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ба сүүлийн үеийн дэвшилтэт аргуудыг байнга нэвтрүүлсээр байгаа билээ.

Бид танд дараах эмчилгээ үйлчилгээг санал болгож байна.

  • Шүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ
  • Хүүхдийн шүдний оношилгоо, эмчилгээ, хяналт
  • Шүд, эрүү, нүүрний мэс ажилбар
  • Шүд авах, саатсан агт араа авах
  • Шүд цайруулалт
  • Шүдний паалан, U veneer
  • Бүх төрлийн шүдэлбэр хийх
    • Имплант
    • Металл тагнайтай шүдэлбэр
    • Уян тагнаатай шүдэлбэр

Таны шүдийг өвдөлтгүйгээр, түргэн шуурхай, цөөн ирэлтээр тав тухтай орчинд эмчилж , эрүүл сайхан инээмсэглэлийг бэлэглэх нь бидний зорилго.

Цаг авах

Үйлчлүүлэгч та эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол энд дарна уу.
Цаг авах