card

Уламжлалт эмчилгээ

Манай эмнэлгийн уламжлалт анагаах ухааны тасаг нь  2008 оноос хойш УАУ-ны чиглэлийг ӨАУ-тай хамтатган УАУ-ны явдал мөр, идээ унд, эм, засал гэсэн 4 гол эмчилгээг баримтлан ажиллаж байна. Хэвтэн эмчлүүлэгч нараа  харах, үзэх, хүрэлцэх, зурхай болон судсаар оношилж, хавсран шинжилгээнд тулгуурлан эмчилгээний төлөвлөгөөг гарган эмчилдэг. Үүнд:

Идээ унд хоол унднаас болсон өвчлөл дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд амьдралын буруу хэв маяг, хэт их стресс түүнээс үүдэлтэй хооллох үеийн зовиурууд даамжирсаар таван цул зургаан сав эрхтнүүдийн үйл ажиллагаа аажмаар алдагдалд ордог. Улмаар өвчний үе шатанд шилжиж өвчин болно. Үүнд УАУ-ны хоол эмчилгээ хамтад нь анхаарч эмчлэхгүй бол аль нэг хэсэг нь хоцорсон мэт эмчилгээний үр дүнг гарахгүй болно. Тиймээс хүний биеийн хий, шар, бадган гэсэн 3 гэмийн болон бусад хүчин зүйл цаг агаар, улирал, тухайн нутгийн онцлог болон амьдралын дадал зуршлыг хамааруулан хоолыг тааруулах ба эмчилгээний хоол тэжээлээр биеийн бүтцийг тэгшитгэх эмчилгээ болно.

Эм, тан:  үүнд амирлуулах болон арилгах эмүүд ба хүчжүүлэх тамиржуулах үйлдэлтэй ургамал болон эрдсийн гаралтай, амьтны гаралтай гэх мэт 8 ангилал хамаарна. Аливаа өвчинд нас хүйс, өвчний нөхцөл, цаг болон эм өгөх 11 ёс байдаг бөгөөд идээ явдал эмийг хавсруулан хэрэглэж өвчнийг хөдөлгөх, босгох, хураах, нядлах гэх мэтийн эмчилгээний олон арга замаас тохируулан хэрэглэнэ.

Бид сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан эмийн бус аргаар үйлчлүүлэгчдийн биеийн байдал онцлогт тохируулан эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг ба дараах нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

- Зүү эмчилгээ

- Бариа засал эмчилгээ

  • Бүтэн биеийн бариа
  • Толгой хүзүүний бариа
  • Бүсэлхий ууц нурууны бариа
  • Хөл гар үе мөчний бариа

- Бумбат эмчилгээ

  • Гулгуур бумба
  • Зэс бумба

- Төөнүүр эмчилгээ

  • Харандаан төөнө
  • Цахилгаан төөнө
  • Хануур, Шивүүр

Цаг авах

Үйлчлүүлэгч та эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол энд дарна уу.
Цаг авах