card

Танилцуулга

Манай эмнэлэг 1997 оноос шүдний оношилгоо эмчилгээ, хиймэл шүд, эрүү нүүрний жижиг мэс ажилбараар үйл ажиллагаа явуулж ирсэн   бөгөөд  2000 оноос тусламж үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор  эмнэлгийн  зориулалтын байрыг ашиглалтанд оруулж, улсын хэмжээнд өөрийн байртай анхны хувийн хэвтүүлэн эмчлэх ортой эмнэлэг болж 2001 оноос дотор, чих хамар хоолой, 2004 оноос уламжлалт анагаах, нөхөн сэргээх, 2011 оноос рентген оношилгоо, клиник биохимийн лаборатори зэрэг  тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн  эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 Бид чадварлаг мэргэжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлгийг бүтээн байгуулж, олон улсын эмчилгээ үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.  

Манай эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх дотор, уламжлалтын тасаг мөн нарийн мэргэжлийн шүд, чих хамар хоолой, арьс, эмэгтэйчүүдийн кабинеттай.  Өндөр хүчин чадал бүхий рентген оношилгоо, эхо оношилгоо, клиник биохимийн лабораторитой ба бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж байна. Мөн хувь хүн, гэр бүл болон албан байгууллагын ажилтнуудад хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх оношилгооны багц үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

 

Манай эмнэлгийн давуу талууд

  • Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг
  • Өөрийн, эмнэлгийн зориулалттай байр, тав тухтай орчин
  • Үйлчилгээний уртасгасан цаг
  • Дараалалгүй түргэн шуурхай үйлчилгээ
  • Халдвар хамгааллын найдвартай дэглэм
  • Эмчилгээний урт хугацааны баталгаа
  • Үйлчлүүлэгчээ дээдлэх эрхэм зарчим
  • Үйлчилгээний үнийн таатай нөхцөл
  • Эмчилгээ оношилгоог нэг дороос авах
  • Эмчилгээ, оношилгооны чанар болон үйлчилгээнд шинэ соёл, менежментийг нэвтрүүлж байна.

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах