card

Бидний тухай

Манай компаний веб хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай  эмнэлэг нь 1997 онд байгууллагдсан анхны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэг юм.

Бид энэ хугацаанд чадварлаг мэргэжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлгийг бүтээн байгуулж, олон улсын эмчилгээ үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна

Үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн итгэлтэй түнш байж, нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний сайн үр дүн, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдал нь манай хамт олны нэгдсэн зорилго билээ.

Таны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Халиун эмнэлгийн хамт олон үргэлж бэлэн, манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Танд эрүүл мэндтэй холбоотой асуулт санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоорой.

Энэхүү цахим хуудсаар дамжуулан танд хэрэгтэй мэдээллүүд хүрнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Халиун эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг Үйлчлүүлэгч та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.   

Хүндэтгэсэн,

 

Б.Эрдэнэчимэг

Халиун эмнэлгийн Ерөнхий захирал

 

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах