Төлбөр тооцоо, даатгал
Манай эмнэлэг 2007 оноос хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу даатгуулагчид хөнгөлөлттэй үйлчилж байна.
Та манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр оношийн бүлгээс хамааран зардлын тодорхой хэмжээг ЭМД-аас хөнгөлүүлэх боломжтой.
Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэхийн тулд:
- Иргэний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (хураамж бүрэн төлөгдсөн)-ийг хэвтэх үедээ авч ирсэн байх шаардлагатай
ЭМД-ын хөнгөлөлт нь дараах тусламж үйлчилгээнд үйлчлэх боломжгүй болохыг анхаарна уу:
- Амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ