card

Урьдчилан сэргийлэх үзлэг

Орчин цагийн амьдралын хэв маяг, стресс, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болсоор байна. Дэлхий дахинд халдварт бус өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдэж, энэ дүр зураг манай улсад ч мөн ажиглагпсаар байгаа билээ. Тухайлбал 2018 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод 451946 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ингэснээр төдий тооны хүн хөдөлмөрийн чадвараа түр алдаж, амьдралын чанар, ажлын бүтээмж, үр өгөөж буурч, цаашлаад тухайн байгууллага, улс орон, нийгэм эдийн засагт багагүй хохирол учруулж байгаа юм. 

Байгууллагын хувьд ажиллах гол хүч болсон ажилчид таны бизнесс, үйл ажиллагааг урагшлуулах гол шавхагдашгүй баялаг билээ. Тэд өвчин туссаныхаа дараа эмчилгээ хийлгэх бус, харин өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь эдийн засаг төдийгүй тухайн хүн бүрийн амьдралын чанарт сайнаар нөлөөлж, цаашлаад ажилчдын бүтээмж дээшлэх, ажил таслалт багасах, үр бүтээлтэй ажиллах зэргээр байгууллагад эерэгээр нөлөөлөх нөлөөлөл их билээ.

Ихэнхи байгууллагууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг байгуулахдаа цус, шээсний ерөнхий шинжилгээ гэх мэт уламжлалт шинжилгээг ажилтан бүрээсээ авч хамруулдаг нь өөрт зовиургүй бол ямар нэгэн өөрчлалт гарахгүй, үр өгөөжгүй арга хэмжээ болдог.

Тэгвэл бидний санал болгож буй урьдчилан сэргийлэх багц нь тухайн ажилтан бүрийн насны онцлог болон зовиурт чиглэснээрээ ялгаатай юм. Энэхүү багцаар урьдчилан сэргийлэх үзлэгт орсноор өөрийн насны эрсдэлт хүчин зүйлүүдийг эрт илрүүлэх, цаашид авах арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй зөвлөгөөг манай чадварлаг хамт олноос авах боломжтой юм.

Бид чадварлаг найрсаг багийг бүрдүүлж чанартай, танай байгууллагад үр өгөөжтэй үйлчилгээг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр танай байгууллагад хүргэхэд бэлэн байна.

Бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно

 

Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц

 

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах