card

Лаборатори

Эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох лабораторийн оношзүйн тусламжийг АНУ, Герман, БНСУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн дэвшилтэт бүрэн автомат тоног төхөөрөмжийг суурилуулан технологийн шинэчлэлийг тогтмол хийдэг ба баталгаат оношлуураар лабораторийн шинжилгээг хийж байна.

Үүнд:

  1. Германы Human үйлдвэрийн биохимийн хагас  анализатор HUMAN LYZER PRIMUS
  2. Солонгос  улсын URISCAN  шээсний шинжилгээний анализатор
  3. Солонгос улсын коагулограммын DIACHECK-CI  аппарат
  4. Герман улсын 2 нүдний электрон микроскоп
  5. Солонгос улсын цусны бүрэн автомат алларат /22 үзүүлэлтээр/
  6. Герман улсын биохимийн шинжилгээний 34 нэр төрлийн оношлуураар өвчтөний ийлдэс, сийвэнд шинжилгээ хийдэг.

Клиник лабораторийн шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд гематологи, биохимийн гадаад үнэлгээнд сар бүр, анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнд улирал бүр, ЭМЯ, Японы СИСМЕКС  корпораци, Шастины нэрэмжит III Төв эмнэлгийн хамтарсан чанарын баталгаажуулсан лавлагаа лабораториос зохиогдож буй гадаад үнэлгээнд тогтмол оролцож батламж гэрчилгээ авдагаас гадна шинжилгээний дотоод хяналтыг өдөр тутамд хийж хянадаг.

Эд эрхтний үйл ажиллагааг нарийвчлан оношлох үүднээс дараах шинжилгээг санал болгож байна. 

- Цусны ерөнхий шинжилгээ /24 үзүүлэлтээр/

- Шээсний ерөнхий шинжилгээ/ тунадасны шинжилгээ/

- Биохимийн шинжилгээ

  • Элэгний үйл ажиллагаа
  • Цөсний үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Эрдсийн шинжилгээ

- Иммунологийн шинжилгээ

  • Вирусын маркер
  • Хавдрын маркер
  • Хеликобактерийн шинжилгээ/тоогоор,өтгөнд/
  • Д витамины шинжилгээ

- Эмэгтэйчүүдийн гормоны шинжилгээ

- Зүрхний шигдээсийн оношилгоо

- Цус бүлэгнэлтийн үйл ажиллагаа

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах