card

Хэвтэн эмчлүүлэх тасаг

Хэвтэн эмчлүүлэх  тасаг нь сүүлийн үеийн  дэвшилтэт технологи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартуудыг эмчилгээ үйлчилгээндээ мөрдөн ажиллаж  байна.

 Бид эмчлүүлэгчдэд  дараах эмчилгээний сонголттойгоор /үйлчлүүлэгчийн хүсэлт, биеийн байдлыг харгалзан/ эмчилгээ сувилгаа явуулж байна.Үүнд:

  1. Эмийн
  2. Эм + уламжлалт
  3. Эм + нөхөн сэргээх
  4. Эм + уламжлалт + нөхөн сэргээх

Үйлчлүүлэгчийн онцлог, эрүүл мэндийн байдалд нь тохирсон орчин нөхцлийг бүрдүүлэх , тусгай жороор хийгдсэн эмчилгээний хоолоор хангах, өвчтний сэтгэл санааны байдлыг зөв тодорхойлон дэмжлэг үзүүлэх зэрэг өвчний шинж тэмдэгт нь тохирсон асаргаа сувилгааг тогтмол явуулдаг .

Үйлчлүүлэгчдийн дунд долоо хоног бүр эрүүл аж төрөх ёс, өвчнөөс урьдчилан сэргийлэх , зөв хооллолтын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг бөгөөд үүнд үйлчлүүлэгчид маань өндөр сэтгэгдэлтэй байдаг.

Эмчлүүлэгчдийн эмчилгээнд хэрэглэгдэх эм, тариа, тан зэргийг  найдвартай, хариуцлагатай эм ханган нийлүүлэх газруудтай гэрээтэй ажиллаж  Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр үйлчилдэг.

Зөвлөх эмч, сувилагч, асрагч, жижүүр гэсэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн нөхөрсөг баг хамт олон таныг 24 цагийн турш асран халамжилна.

Цаг авах

Эмчилгээнд урьдчилан цаг захиалах бол та энд дарна уу.
Цаг авах