Цусны илүүдэл төмрийн хэмжээ олон цул эрхтнийг гэмтээж байна.

#Tөмөрт #идүүлж, #зэвэрч байна.
Төмөр амьдралын чухал хэрэгцээтэй бичил язгуур элемент боловч , түүний хэмжээ ихэсвэл элэг болон бусад цул эрхтнийг гэмтээж элэгний хавдар, зүрхний дутагдал, сахарын өвчин гэх мэт олон өвчнүүдийг үүсгэж болно.
#Ферритин гэж цусан дахь төмөр агуулдаг уураг. Төмөр бол цусанд тодорхой концентрацитай байж байдаг. Харин илүүдвэл ферритин хэмээх агуулах руугаа чихдэг. Ферритин төмөр ихсэлтийг илэрхийлдэг. Энгийн аргаар цусан дахь төмрийг үзэхээр төмөр гайгүй юм шиг харагдаад байдаг хэдий ч цаана нь ферритин буюу төмөр агуулдаг бодис нь маш өндөр болсон байдгийг тэр бүр мэддэггүй. Эрэгтэйчүүд ялангуяа 40-60 насныханд илүү тохиолддог.
Илрэх шинж тэмдэг:  
- Арьс хар хүрэн болж харлах
- Ер нь төмөр ихдээд ирэхээр ердийн зовиурууд, тухайлбал үений өвдөлтүүд, бие сулрах, ядрах, сульдах, юм хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрхний эмгэг илэрнэ.
Эмчилгээ:
- Флеботоми - эмнэлгийн орчинд цус авах
Уламжлалт анагаах ухаанд хануур, самнуур, шивүүр гэх
мэт аргуудыг цаг улирлын байдалд нь тохируулан
хэрэглэсээр иржээ.
- Эрүүл зөв хооллолт /Ердөө л төмөр орсон
мах, архи зэрэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээ/.
Иймд 40-с дээш насны эрчүүд заавал цусан дахь ферритинээ шалгуулж шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.