Элэгний хорт хавдрын талаарх 10 ойлголт

Элэг нь хүний биеийн баруун талд уушгины доор байрладаг бөгөөд хэмжээний хувьд томд орох эрхтнүүдийн нэг юм. Хүний бие дэх хорыг зайлуулах гол үүргийг гүйцэтгэдэг. 

Элэгний хорт хавдар нь элгэнд эхэлж үүсдэг хорт хавдар юм. Дотроо хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог нь Гепотоцеллюляр хорт хавдар буюу гепатома. Энэ нь элэгэнд бий болдог анхдагч хорт хавдар бөгөөд элэгний гол эсээс үүсдэг байна. 

Элгэнд нөлөөлдөг бүх хорт хавдруудыг элэгний хорт хавдар гэхгүй. Гэдэс, уушги, хөх зэрэг өөр бусад эрхтэнүүдэд үүсээд дараа нь элгэнд үсэрхийлсэн хорт хавдрыг хоёрдогч хорт хавдар гэдэг. Анхдагч хорт хавдраас илүү түгээмэл тохиолддог бөгөөд нэрлэхдээ анх үүссэн эрхтний дараа бичигддэг. Жишээ нь: Гэдэсний хорт хавдраас үүссэн элэгний хоёрдогч хорт хавдар гэм байдлаар. 

1. Элэгний хорт хавдрын онцлогууд

Эдгэрэх магадлал бага

Элэгний хорт хавдарт хүргэдэг гол шалтгаан нь согтууруулах ундааны их хэрэглээ, гепатит болон диабет зэрэг юм. 

Ихэнх тохиолдолд элэгний хорт хавдрын эхний үе шатуудад ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Томорч эсвэл хүндрэх шатанд шинж тэмдгүүд илэрдэг. 

Эдгээх арга нь мэс засал, элэг шилжүүлэн суулгах зэрэг болно. 

2. Шинж тэмдэгүүд

Ихэнх хүмүүст элэгний хорт хавдрын эхний үе шатанд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Өөрөөр хэлбэл ихэвчлэн хавдар томорч эсвэл хүндэрсэн үед илэрдэг. Үүнд:

Турах

Хоолын дуршил буурах, дотор муухайрах 

Хэвлийн дээд хэсгээр өвдөх 

Хэвлий цардайх 

Ядарч сульдах 

Гэдэс томрох

Арьс, нүд шарлах

Өтгөн цагаан өнгөтэй болох

Эдгээр шинж тэмдгүүдээс хэрэв танд илэрвэл яаралтай эмчид хандах нь зүйтэй. 

3. Үе шат

Нийтдээ 4 үе шатанд хуваагддаг. 

Эхний үе шат: Хавдрын эс элгэнд байх бөгөөд өөр бусад эрхтэнд тараагүй байна. 

Хоёр дахь шат: Хэд хэдэн жижиг хавдарын эс элгэнд бий болох, эсвэл судсанд бий болно. 

Гурав дахь шат: Хавдар томрохоос гадна гол судсанд хүрнэ. 

Дөрөв дэх шат: Биеийн бусад хэсгүүдэд хавдар тархна. 

Аль нэг шатанд байгааг нь мэдсэн тохиолдолд эмчилгээ яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 

4. Эмчилгээ

Эхний үе шатуудад байгаа тохиолдолд мэс заслын аргаар хавдрын эсийг бүрэн авсан тохиолдолд эдгэх боломжтой байдаг. 

Мэс заслын дараах төрлүүд байна:

5. Хэсэгчилсэн элэг тайралт 

Хавдрын эс жижиг буюу элэгний багахан хэсэгт байх тохиолдолд энэ хэсгийг мэс заслын аргаар авч болдог. 

Мэс заслаар элэгний тодорхой хэсгийг тайрвал хэсэгчилсэн элэг тайрах ажилбар гэнэ. Уг мэс заслын дараа элэгний үлдсэн хэсэг нь гэмтээгүй бол өөрийгөө нөхөн төлжүүлж, хэдхэн сарын дараа хэвийн хэмжээндээ хүртэл томордог. 

Хэсэгчилсэн элэг тайралтыг хэрэв хавдар элэгний ихээхэн хэсгээр эсвэл биеийн бусад эрхтнүүдэд тархсан үед хийх нь тохиромжгүй байдаг. 

6. Элэг шилжүүлэн суулгах мэс засал 

Элэгний тодорхой хэсгийг тайрах боломжгүй тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Элэг шилжүүлэн суулгахын өмнө тухайн хүний эрүүл мэндийн байдлыг болон бусад хүчин зүйлсийг харгалзан үзнэ.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хүний хавдрын эсүүдийн хэмжээ нь 5 см-ээс, хэд хэдэн газар бол 3 см-ээс ихгүй байх ёстой. Үүнээс их байгаа тохиолдолд хавдар дахих магадлал өндөр байдаг. 

Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон тохиолдолд хавдар дахих эрсдэл багасдаг бөгөөд элэгний үйл ажиллагаа ч хэвийн болдог. 

Гэхдээ шинэ эрхтэнийг дархлааны систем хүлээн авахгүй байх тохиолдол бас байдаг. Жил бүхэн 6500 элэгийг хорт хавдарт шилжүүлэн суулгахад хэрэглэхээс гадна бусад өвчинд хэрэглэж байна. 

7. Эдгэрэхээргүй хавдарт хийх эмчилгээ

Хүндэрсэн хорт хавдар нь эдгэрэх магадлал бага байдаг. Гэхдээ хавдрын эсийн өсөлтийн багасгах хэд хэдэн аргууд байдаг. 

Хорт хавдрын судас боох ажилбар. Хорт хавдрын судас боох эмчилгээний хамгийн их хэрэглэдэг хэлбэр нь радио долгион болон дулааны бичил долгион ашиглан хорт хавдрыг шарах эмчилгээ хийж хорт хавдрын эсүүдийг устгадаг. Судас боох эмчилгээний зарим төрөлд спирт тарих буюу цэвэр спиртыг хавдар руу тарьж хорт хавдрын эсийг устгадаг. 

Сонгомол дотоод туяа эмчилгээ: Радиоэмболизаци буюу туяагаар бөглөх эмчилгээ нь элэгний хавдар руу радио идэвхит жижиг бөмбөлөг өндөр тунгаар хийдэг. Мэс заслаар авах боломжгүй элэгний анхдагч болон хоёрдогч хорт хавдрын үед хэрэглэдэг.

Химийн эмчилгээ: Хими эмчилгээг үе шаттай хийх ба шахмал эсвэл судсаар хэрэглэх зэргээр бүх биед оруулна. Мэс засал, хөлдөөх эмчилгээ зэрэг бусад эмчилгээний дараа хийж хавдрын үлдсэн эсүүдийг устгадаг. Үечилсэн хими эмчилгээ нь хорт хавдрын ургалтыг удаашруулж, өвдөлт намдаадаг учраас хөнгөвчлөх эмчилгээ байдлаар хэрэглэдэг.  

Хөнгөвчлөх эмчилгээ: Хавдрын аль ч үе шатанд мөн хавдрын хүндэрсэн бол хүмүүс ихэвчлэн хөнгөвчлөх эмчилгээ хийлгэдэг. Өвчнийг эмчлэхгүй ч хорт хавдрын шинж тэмдгийг багасгах зорилготой. Үүнд биеийн болон сэтгэл санааны зовиурыг багасгах, өвдөлт намдаах зэрэг төрөлүүд байдаг. 

8. Элэгний хорт хавдрын шалтгаан

Яг ямар шалтгаан элэгний хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг нь тодорхойгүй боловч зарим нэг тохиолдлууд байдаг. Элэгний B, C вирусын халдвараар удаан хугацаанд өвдөх нь элэгний хорт хавдрын нэг шалтгаан болдог. Энэ нь элэгний хорт хавдрын хамгийн сайн мэдэгдэж байгаа гол эрсдэлт хүчин зүйл юм. 

Гепатит C болон B вирустэй байх тохиолдлууд нь аль аль нь цирозоос шалтгаалдаг бөгөөд бусад эрүүл хүмүүстэй харьцуулахад элэгний хорт хавдар тусах магадлал өндөр байдаг.

Төмрийн илүүдэл буюу hemochromatosis нь цирозын шалтгаан болдог учраас мөн хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг.

Диабеттэй тохиолдолд ялангуяа мөн давхар гепатиттай бол эсвэл согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг бол хорт хавдар тусах магадлал ихсэнэ.

Хэрэв ээж, аав, ах, эгч гээд гэр бүлийн гишүүдээс нь хорт хавдраар өвчилж байсан бол хорт хавдараар өвчилөх магадлал нэмэгддэг.

Согтууруулах ундаа их хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг бол энэ нь цирозод хүргэдэг гол шалтгааны нэг байдаг.

Дархлааны систем сул хүмүүс нь эрүүл хүмүүстэй харьцуулахад хорт хавдраар өвдөх магадлал тав дахин өндөр байдаг.

Таргалалт нь олон төрлийн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдраар өчвлөх гол шалтгаан болдог.

Гепатит C болон B вирустэй хүмүүс тамхи татдаг бол элэгний хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. 

Дээр дурдагдсан элэгний хорт хавдраар тусах магадлал өндөртэй хүмүүс тогтмол шинжилгээ өгч байх хэрэгтэй. Учир нь элэгний хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлээгүй тохиолдолд эмчлэхэд хэцүү болдог. 

9. Илрүүлэлт

Эрт илрүүлэлт нь эдгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Илрүүлэхийн тулд эмч нар эхлээд тухайн хүнээс эрсдэлтэй хүчин зүйл байгаа эсэхийг мэдэхийн тулд эрүүл мэндийн түүхийнх нь талаар лавладаг. Үүний дараа хэвлий ямар нэг байдлаар томорсон эсэхийг болон арьс, нүд шарласан эсэхийг шалгаж үздэг. 

Хэрэв эрсдэлтэй байж болзошгүй байвал дараагийн ээлжийн шинжилгээнүүдийг хийдэг: 

Цусны шинжилгээ:  Цусны бүлэгнэлт болон бусад элемэнтүүд, улаан, цагаан эс болон тромбоцитын түвшинг хэмждэг. 

Вирусын гепатитын сорил: Эмч нар элэгний B болон C вирус байгаа эсэхийг шалгадаг. 

Зурган шинжилгээнүүд: КТГ аль нь ч бай хавдрын хэмжээ болон тархалтыг харуулдаг. 

Биопси: Хавдрын эдээс жижиг дээж авч дүн шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээгээр тухайн хавдар хортой эсэхийг тодорхойлдог.

Дурангийн шинжилгээ: хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалтын дор хийгддэг. Дуран бүхий уян хоолойг хэвлийн хөндийд оруулсанаар тухайн эрхтэнг болон ойр орчмыг харах боломжийг олгодог.

10. Урьдчилан сэргийлэх

Элэгний хорт хавдар нь хүнд өвчний нэг бөгөөд эдгэх магадлал бага байдаг. Тийм болохоор элэгний хорт хавдар тусахад хүргэж болзошгүй бүхий л эрсдэлтэй хүчин зүйлүүдийг сайн мэдэж байх нь эрсдлээс сэргийлэх нэг арга юм. Бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй ч дараах арга хэмжээнүүд нь элэгний хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг:

Согтууруулах ундааны зохистой хэрэглээ. Тогтмол их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж байх нь элэгний цироз тусах эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Бага хэмжээгээр хэрэлгэх болон хэрэглэхээс татгалзсан тохиолдолд хорт хавдар тусахгүй байх магадлалыг багагүй нэмэгдүүлдэг.

Тамхины хэрэглээг хязгаарлах нь мөн элэгний хорт хавдар болон бусад эрхтний хорт хавдраас сэргийлнэ.

Гепатит B вакцин: Дараах төрлийн хүмүүс вакцинд хамрагдах нь зүйтэй:

Хэн нэгний хэрэглэсэн зүү тариурыг ариутгалгүй хэрэглэсэн

Гепатит B вирустэй байж болох хүнтэй хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орсон бол

Элэгний хорт хавдартай өвчтөнг эмчилж буй эмч, шүдний эмч, сувилагч болон бусад эмнэлгийн ажилтнууд

B гепатит өвчин тархсан орноор аялагч 

Гепатит C вирусээс хамгаалах ямар нэг вакцин байдаггүй ч бэлгэвч хэрэглэснээр халдвар авахаас урьдчилан сэрглийлэх боломжтой.

Жингийн хувьд хэвийн хэмжээнд барих: Илүүдэл жинтэй байх нь элэгний хорт хавдар болон чихрийн шижин өвчин тусах эрсдлүүдийг нэмэгдүүлдэг бөгөөд биеийн жиндээ анхаарал хандуулах нь элэгний хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг.

Кофе нь элэгний цирозоос хамгаалдаг. Өдөр тутам кофе ууж занших нь элэгний цироз өвчин тусах эрсдлийг бууруулдаг бөгөөд шинэ судалгаагаар өдөрт 2 аяга кофе ууж байх нь уг өвчнөөр нас барах магадлалыг 2 дахин бууруулдаг гэсэн байна.

Броколи хоол хүнсэндээ хэрэглэж занших нь элэгний хорт хавдраас сэргийлнэ. Өмнөх судалгаагаар гэдэс, хөх, түрий булчирхайн хавдраас блоколи нь хамгаалах үйлчилгээтэй гэсэн бол шинэ судалгаагаар элэгний хорт хавдраас ч мөн сэргийлдэг гэсэн байна.