Өөх тосыг амьтны ба ургамлын гаралтай гэж ангилдаг. Амьтны гаралтай өөх тосонд ханасан өөхний хүчил их байдаг ба энэ нь цусан дахь холестрины түвшинг нэмэгдүүлдэг байна. Ургамлын гаралтай өөх тос нь эд эсийн өсөлт хөгжилт, бодисын солилцоонд ач холбогдол бүхий өөхний ханаагүй хүчил агуулдаг.
Амьтны гаралтай өөх тосонд бүх төрлийн махны өөх, өрөм, шар цагаан тоснууд, масло, бяслаг, майонез багтдаг байна. Ургамлын тосонд бүх төрлийн ургамлын гаралтай тоснуудыг хамруулдаг.
Ханасан өөх тос их хэмжээгээр агуулдаг бүтээгдэхүүн:
- Өөхтэй мах, төрөл бүрийн хиам, гахайн өөх
- Цөцгийн тос, шар тос, хайлмаг, өрөм
- Зөөхий, мөхөөлдөс
- Европ бяслаг
- Нарийн боов, жигнэмэг
- Төрөл бүрийн шоколад
Ханаагүй өөх тос нь нийт холестрины болон бага нягтралтай липопротейны түвшинг бага зэрэг, их нягтралтай липопротейны түвшинг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Үүнд: наранцэцэг, эрдэнэшиш, шар буурцгийн тос.
Амьтны гаралтай өөхний хэрэглээг багасгах арга:
- Шарсан хоолны хэрэглээг багасгах
- Сүмс, гахайн өөх, майонез, крем, маргарин цөцгийн тос, цагаан тос, өөхөн тосны хэрэглээг хязгаарла.
- Бүх төрлийн жигнэмэгүүд, зууш бусад боловсруулсан бүтээгдэхүүний найрлагад ханаагүй өөхний хүчил их байдаг тул тэдгээрийн хэрэглээг хязгаарлах. Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 30гр, эмэгтэй хүн хоногт 20 гр-аас хэтрүүлэхгүйгээр хэрэглэх ёстой.
- Өндөгний шарыг 7 хоногт 2-3 ширхэгээс илүүгүй хэрэглэх
- Махны өөхнөөс хонины сүүл, өвчүү, адуу, гахайны зэрэг царцдаггүй өөхийг сонгох.